“ХУРГАТАЙ ХАЙРХАН” КОМПАНИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ

Манай компанийн дэлхийн жишигт нийцсэн стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, төсөл хэрэгжүүлж  буй орон нутгийнхаа ирээдүй хойч үеийнхэнд ашигтай, эдийн засгийг төрөлжүүлэхэд тустай зорилго, үйл ажиллагаанд хувь нэмрээ тууштай оруулж ажиллана. Ингэхдээ, дараах стратегийн бичиг баримтуудын зорилго, зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРОН НУТАГТ 

ЧИГЛЭСЭН  ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТУХАЙ

“Хургатай  хайрхан” компани орон нутагтай Тогтвортой хөгжлийн 5 чиглэлийг онцлон хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

 Овоот төсөл хэрэгжсэнээр 1068 шинэ ажлын байр бий болгоно. 

Манай компани ажиллагсадаа орон нутгаас бүрдүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд төсөл хэрэгжиж эхэлснээр орон нутагт 1000 гаруй шинэ ажлын байрыг бий болгоно. 

Орон нутгаас худалдан авалт хийж, ЖДҮ-ийг дэмжинэ. 

Манай компани боломжит бүх худалдан авалтыг орон нутгаас хийх бодлого баримталж байна. Хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээг орон нутгаас худалдан авч, аймаг, сумын эдийн засаг, бизнест хувь нэмэр оруулж ажиллана. 

“Хургатай хайрхан” компанийн нэн тэргүүнд дэмжих тогтвортой хөгжлийн чиглэлд эрүүл мэндийн салбар орж байгаа бөгөөд одоогоор Цэцэрлэг сумын эмнэлэгт дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Биеийн тамир спортоор дамжуулан эрүүл мэндийг бэхжүүлэх үйлсийг дэмжиж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг түгээх, спорт сонирхогч хүүхэд, залуусыг идэвхжүүлэх, амжилт гаргахад хувь нэмрээ оруулах зорилгоор Спортыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр  зорьж байна.

Манай компани тогтвортой хөгжлийн хүрээнд орон нутагт боловсрол, соёлын үйлчилгээний чанарыг сайжруулах ажлыг тогтмол хийнэ. 

Оюутны тэтгэлэгт хөтөлбөр 

Оюутан залуусын боловсролыг дэмжих, байгаль хамгаалах үйлсэд чиглүүлэх зорилго бүхий гадаад, дотоодын их, дээд сургуульд байгаль орчны чиглэлээр суралцах оюутны зардлыг хариуцах, тэтгэлэг олгох, төгсөгчдийг ажлын байраар хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

“Умардын уурхайчин” мэргэжлийн боловсролын хөтөлбөр

Цэцэрлэг сумын иргэдэд мэргэжил олгох, ажлын байраар хангахын тулд Хөвсгөл аймгийн МСҮТ болон Эрдэнэт хотын Технологийн дээд сургуультай хамтран “Умардын уурхайчин” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. 

Англи хэлний хөтөлбөр

Манай компани Цэцэрлэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын англи хэлний мэдлэг, боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Соёлыг дэмжих хөтөлбөр

Соёлын дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2020 оны 9 дүгээр сард НҮБ-ын Хүүхдийн сан, Хөвсгөл аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Creative Solutions компанитай хамтран Солонгон Бүрхүүл төслийг хэрэгжүүлсэн. 

Төслийн зорилго нь хүүхдүүдэд урам зориг, эцэг эхчүүдэд ухаарал өгөх явдал бөгөөд төслийн хүрээнд өсвөр насны хүүхдийн ялгаатай байдлыг таниулж, тэдний үзэл бодол, хүсэл тэмүүлэл, амьдралын хэв маяг,  стрийт арт буюу гудамжны зургаар харуулахыг зорьсон. Ингэхдээ Мөрөн хотын үзэмжийг сайжруулж өнгө нэмэхийн сацуу гудамжны хашааг Монгол хээ угалзаар чимж, баяжуулсан болно. 

Компанийн хүний нөөцийн бодлогын дагуу жендерийн тэгш байдлыг хангана. Нийт ажилчдын зохистой хувийг эмэгтэйчүүдээс бүрдүүлж, цалинг адил шалгуураар тогтооно. 

Манай компани хүрээлэн буй орчныг хамгаалах ажилд онцгой ач холбогдол өгч, төслийн үйл ажиллагааг явуулна. Бид төслийн талбайд тоосжилт хэмжих төхөөрөмж байршуулж, хэмжилтийн заалтыг олон нийтэд тогтмол мэдээллэх ба тоосжилтыг хамгийн бага түвшинд байлгахын тулд дэлхийн шилдэг туршлагыг нэвтрүүлнэ. 

Төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө Могойн голоос Эрдэнэт хотын төмөр замын терминал хүртэл хатуу хучилттай зам барьж, ашиглалтад оруулна. 

Түүнчлэн манай компани цэвэрлэх байгууламж, цэвэр бохир усны дэд бүтцийн хөгжүүлж, хог хаягдлыг олон улсын жишгээр дахин боловсруулахаар төлөвлөж байна.  

© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.