“Хургатай Хайрхан” ХХК оюутны эрдэм шинжилгээний хурлыг дэмжиж ажиллалаа

2021-03-26

“Хургатай Хайрхан” ХХК оюутны эрдэм шинжилгээний хурлыг дэмжиж ажиллалаа

 

“Хургатай Хайрхан” ХХК нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжих бодлого баримталдаг билээ. Тиймээс 3 дугаар сарын 21-ний Олон улсын ойн өдрийн хүрээнд цөөнгүй үйл ажиллагааг дэмжин ажилласан нь “Оройн нахиа” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал юм.

 

Уг хурлыг “Ойг нөхөн сэргээх нь эрүүл, тогтвортой аж амьдралын үндэс” уриан дор зохион байгуулав. Энэхүү хурлын үеэр ойн чиглэлээр суралцаж буй оюутнуудын эрдэм судлалын ажлыг дэмжих зорилгоор шилдэг илтгэлийг шалгаруулсан юм. МУИС, ШУТИС, ХААИС, ОУУБИС зэрэг Монгол Улсын их, дээд сургуульд ойн чиглэлээр мэргэшин суралцаж буй бакалаврын болон магистрийн түвшний 20 орчим оюутны судалгааны ажлыг хэлэлцэж, “Шилдэг илтгэл“, залуу судлаачдын судалгааны ажлыг дэмжин “Шилдэг ханын илтгэл”-ийг тус тус шалгаруулллаа.

 

Шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн Оюутны эрдэм шинжилгээний хурлын тухай тайлан линкээс авна уу.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.