Олон улсын ой модны өдөр аян өрнүүлэв

2021-03-29

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон зарласан билээ. Энэ өдрийг ойн олон талт ач холбогдлыг олон нийтэд ойлгуулан сурталчлах, таниулах зорилгоор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

 

Энэ жилийн ойн өдрийг тохиолдуулан “Хургатай Хайрхан” компани нь “Крейтив Мошин” агентлагтай хамтран Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Олон улсын ой модны өдөр аян зохион байгуулав. Аян 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Аяны хүрээнд Facebook, Instagram нийгмийн сүлжээг ашиглан ой модны тухай танин мэдэхүүлэх ажлууд хийж, ой модоо хайрлан хамгаалахыг уриалж байна.

Энэхүү уриалгад Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ой мод, ой хамгааллын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Батсайхан, доктор Б. Удвал, МУИС-ийн ХШУИС-ийн доктор, дэд профессор С.Гэрэлбаатар, доктор, дэд профессор Б.Оюунсанаа нарын ойн салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэн багш нар нэгдэж, дуу хоолой, мэдлэгээсээ хуваалцлаа.

 

КИНОНЫ ЛИНК ДООРХ ХАЯГААС ТАТАЖ, БАЙРШУУЛАХ

https://m.facebook.com/Олон-Улсын-Ой-Модны-Өдөр-102791158553682/

 

Түүнчлэн аяны хүрээнд “Хэрвээ би ой байсан бол” нэртэй хүүхдийн гар зургийн уралдааныг Мөрөн хотын Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд зарлав. Бүтээлийг дөрөвдүгээр сарын 9-ний 18:00 цаг хүртэл Олон улсын ойн өдөр фейсбүүк хуудсаар хүлээн авах юм.

 

Уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. ЛИНК ТАТАЖ, БАЙРШУУЛАХ

 

Манай орны хувьд ой мод нь гол мөрний усны нөөц, урсацыг зохицуулах, хөрсний элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих, хүлэмжийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулах, амьтан ургамал, бичил биетийн амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх зэрэг экологийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ойн ач тус:

 

  • Ой бол агаар цэвэршүүлэгч
  • Ой бол гол мөрний усны нөөц, урсацыг зохицуулагч
  • Ой бол хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалагч
  • Ой бол уур амьсгалыг зөөлрүүлэгч
  • Ой бол мөнх цэвдгийг тогтоон баригч
  • Ой бол хүлэмжийн хийг шингээгч
  • Ой бол хүчилтөрөгч ялгаруулагч
  • Ой бол амьтан, ургамал, бичил биетний амьдрах орон гэр юм.

© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.