Манай компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвд халдвар хамгааллын хувцас хэрэгслийн тусламж үзүүллээ

2021-03-30

Цар тахлын эсрэг болон урьдчилан сэргийлэхэд дэмжлэг болгон манай компаниас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвд 8 сая төгрөгийн халдвар хамгааллын хувцас, эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүллээ. Цар тахлын тархалт идэвхжиж буй энэ үед эмч, эмнэлгийн ажилтнуудад нэн шаардлагатай тусгай зориулалтын хамгаалах хувцас 500 ширхэг болон резинин бээлий, спирт зэрэг ариутгал хамгааллын хэрэгслийг энэ сарын 28-ны өдөр манай компанийн төлөөлөл хүргэж өгсөн юм. Мөн сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны зардалд зориулан 1 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэв. Үүний зэрэгцээ харуул хамгаалалтад гарах хүн хүчээр туслахын сацуу бензин шатах тослох материал зэрэг эд материалаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 

Эрүүл мэндийн төвийнхөн эд материалын болон сэтгэл санааны тусламж үзүүлсэн манай компанийн хамт олонд талархлаа илэрхийлснийг энэ дашрамд уламжилж байна.

 

Үүний өмнө цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд зориулж Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт 20 сая төгрөг, Цэцэрлэг сумын эмнэлэгт 10 сая төгрөгийн хамгаалах хэрэгсэл, эм, эмнэлгийн багаж төхөөрөмжийн тусламж үзүүлсэн билээ. Цаашид ч манай компанийн зүгээс КОВИД-19 цар тахлын хор уршгийг даван туулахад бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах болно.

 

© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.