Манай компани Орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана. Гэрээг Хамтын ажиллагааны хороо хэрэгжүүлэх бөгөөд тус Хороо нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын удирдлага, иргэдээс бүрдэсэн дөрвөн гишүүн, компанийн төлөөлөл болох гурван гишүүнээс бүрдэнэ.

Хамтын ажиллагааны хорооны дэргэд байх Сум хөгжүүлэх санд Компаниас сар бүр 25 сая төгрөг буюу жилд 300 сая төгрөгийн хуримтлалыг үүсгэнэ. Энэхүү хуримтлалаар дамжуулж, Цэцэрлэг сумын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх зэрэг Тогтвортой хөгжлийн зорилгуудад нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. 

© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.