Д.Ачит-Эрдэнэ

2021-03-12

“Хургатай хайрхан” компанийн Ерөнхий захирал ба Монголын олон улсын хөрөнгийн корпорацийг (MICC) үүсгэн байгуулагч юм. Тэрбээр Монголын уул уурхайн томоохон төслүүдийг санхүүжүүлэх, эхлүүлэх чиглэлээр арвин туршлагатай.

Д. Ачит-Эрдэнэ нь гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татах уул уурхайн болон бусад салбарын томоохон төслүүд дээр амжилттай ажилласан Монголын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг юм.

Тэрбээр АНУ-ын Миддлбури коллежийн Бакалавр, Колумбын Их Сургуулийн Mагистрын зэрэгтэй.

© 2022 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.